ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан манай улсад Омикрон хувилбарын 12 тохиолдол батлагдсаныг албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр “Гадаадаас зөөвөрлөгдсөн халдварын тохиолдлуудад хувилбарын тандалт хийхэд 12 сорьцонд Омикрон хувилбар илэрлээ. Үүний 10 нь Өмнөд суданаас ирсэн энхийг сахиулагчдаас илэрсэн бол хоёр нь гадаадын орноос ирсэн зорчигчдоос илэрсэн” гэв.