Монгол Улсад өнгөрсөн хоногт коронавирусний 773 тохиолдол батлагдлаа. Улаанбаатарт 597 бол орон нутагт 193 тохиолдол бүртгэгдлээ. Зөөвөрлөгдсөн тохиолдол 33 бөгөөд харамсалтай нь нэг хүн нас барлаа. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 3207, гэрийн хяналтанд 6737 хүн байна.