Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн нэг хоногт халдварын 1040 тохиолдол батлагдаж, хоёр хүн энджээ. Өмнөх долоо хоногтой харьцуулбал өдөрт бүртгэгдсэн халдварын тоо дөрвөөс тав дахин нэмэгджээ. Тохиолдлын 697 нь Улаанбаатар хотод , 298 нь орон нутагт бүртгэгдсэн бол 45 тохиолдол зөөвөрлөлөө. Өнөөдрийн байдлаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа 3547 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний биеийн байдлыг авч үзвэл:
Хөнгөн- 809
Хүндэвтэр- 2316
Хүнд- 401
Нэн хүнд- 21
Харин гэрийн хяналтад 8111 иргэн ажиглагдаж байна.