зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Анударь: Монголын бахархал Паралимпийн тамирчинтай болох зорилготой

2022-1-08
0
ЖИРГЭХ

Тэргэнцэртэй сэлэмний улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болох гэж байна. Үүнтэй холбогдуулан Монголын тэргэнцэртэй сэлэмний холбооны нарийн бичгийн дарга О.Анударьтай ярилцлаа. Тэрээр туялзуур сэлэмний тамирчин ба Бүгд тэгш эрхтэй гэдгийг уриалахын тулд холбоогоо байгуулж байжээ. Сонирхуулахад өнөөдрөөс эхлэн нэгдүгээр сарын 18-ныг дуустал “Мөсөн өргөө” цогцолборт 15 холбоодын нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээн зохиогдох аж.


- Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Холбооныхоо талаар бидэнд танилцуулаач.

-Бүгдэд нь өдрийн мэнд хүргэе. Монголын тэргэнцэртэй сэлэмний холбоо 2018 онд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг спортоор хичээллэх, шаардлагатай дасгал хөдөлгөөний бэлтгэл хийх зорилготой байгуулж байсан. Тухайн үед Монгол улсад 143 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна гэсэн судалгаанд үндэслэн энэ хүмүүсийг хөдөлгөе, хүн бүр спортоор хичээллэх тэгш эрхтэй шүү гэдэг ойлголт өгөхийг хүссэн. Тиймдээ ч 2020 оны Токиогийн Паралимпийн наадамд оролцох зорилго тавьж бэлтгэж байсан хэдий ч ковидийн нөхцөлөөс болоод олон улсын тэмцээнд оролцож чадаагүй. Гэхдээ бид бууж өгөлгүй өмнөх зорилгоо биелүүлэхээр 2024 оны Парисын Паралимпийн наадамд оролцоно гэсэн амбицтай байгаа. Бид Монголын бахархал Паралимпийн тамирчинтай болох зорилготой бэлтгэлээ хийсээр байна.

-Ойролцоогоор хэдэн тамирчинтай вэ?

-Одоогоор хоёр клуб үйл ажиллагаа явуулдаг. Нийт 30 орчим тамирчид тогтмол хичээллэж байна.

-Удахгүй анхны улсын аварга шалгаруулах тэмцээн болно гэж сонссон. Тэмцээн тойрсон онцлог зүйлсээс дурьдвал?

-Тэгэлгүй яах вэ. Өнөөдрөөс эхлээд 10 хоног Мөсөн өргөө цогцолборт 15 холбоодын нэгдсэн аварга шалгаруулах томоохон тэмцээн болно.Бид анхны улсын аварга тэмцээндээ оролцох гэж байна. Монголын тэргэнцэртэй сэлэмний холбоо эдгээр холбоодын нэг болж оролцож байгаа ба эрэгтэй, эмэгтэй, ганцаарчилсан ангиллаар тамирчид оролцоно. Мөн орон нутгаас тамирчид ирж байна. Одоогийн байдлаар 50 орчим тамирчид бүртгүүлсэн. Үүнээс харахад манай спорт шат ахиж, дараагийн төвшинд хүрч байна гэж ойлгож байгаа. Энэ тэмцээнд аварга авсан эрэгтэй, эмэгтэй тамирчид маань энэ онд зохиогдох Олон улсын анхны тэмцээнд буюу Европын цомын тэмцээнд оролцох эрхтэй болно.

-Удирдамж харж байхад хүнд сэлэмний төрлөөр тамирчид хүч үзнэ гэж байсан. Энэ төрөлд тамирчдаа бэлтгэдэг үү? Сэлэм, хэрэгслийн хувьд хэдэн кг жинтэй байдаг вэ?

-Тэргэнцэртэй сэлэм дотроо хүнд, хөнгөн, илд гэсэн төрлүүд байдаг. Манай улсад хүнд сэлэмний төрлийг хөгжүүлж байгаа. Хамгаалалтын хувцас хэрэгслийн хувьд маск нь 800 ньютон хүчийг даах чадалтай, сэлэм 1200 гр орчим жинтэй байдаг.

-Энэ төрлийн спортын хөгжлийг дүгнээд үзвэл таны хувьд?

-Анх холбоогоо байгуулж байхад хоёр л тамирчинтай байсан. Тамирчин олдохгүй хүнд үеийг туулж байсан өдрүүд ч байдаг. Харин тэмцээнээс тэмцээний хооронд туялзуур сэлмийг сонирхох, хичээллэх хүмүүсийн тоо нэмэгдсэн. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нэг асуудал нь залуучууд гэрээсээ гарах нь маш бага мөн унаа тээврийн асуудал байдаг. Ихэнх нь бэлтгэлдээ ирэхдээ биеэ даагаад ирэх  боломжгүй байдгаас шалтгаалаад хичээллэх хүмүүсийн тоо хангалттай өсдөггүй. Бас хөдөлгөөн хамгийн чухал. Манайд анх ирсэн тамирчин саажилттай, өөрөө халбагаа барьж чаддаггүй байсан. Гэтэл бэлтгэл хөдөлгөөн хийсний дараа өөрөө хоолоо иддэг болсон байгаа юм.

-Тамирчдын хувьд хэдэн настай вэ? Хамгийн залуу тамирчин хэдтэй вэ?

-Насны хувьд хамгийн залуу тамирчин 14 настай бол ахмад нь 60 настай хүмүүс байдаг. Тэд ч бас тэмцээнд оролцоно.

-Дэмжиж ажилладаг байгууллагууд бий юу? Ямар байгууллагатай хамтарч ажиллаж байсан бэ?

-Мэдээж олон байгууллагууд байдаг. JCI progress байгууллага анх биднийг дэмжиж, “Тэргэнцэртэй баатрууд” төслийг хамтран зохион байгуулж  байсан. Үүний хүрээнд БНСУ-с дасгалжуулагч авч ирж бэлтгэдэг байснаас гадна тамирчдын хувцас хэрэгслийг бэлдэж өгч байсан нь манай холбооны анхны хэрэгсэл болж байсан учраас тод үлдсэн. Мөн спорт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлөх боломжтой. Тиймээс дотроосоо дасгалжуулагч, шүүгчдээ бэлтгэж байгаа. Даваасүрэн тамирчин маань дасгалжуулагч болохоор бэлтгэгдэж байгаа ба анхны ивээн тэтгэгчтэй тамирчин болсон. Цаашдаа бүх тамирчдаа дэмжиж, ивээн тэтгэгчтэй болохыг зорьж байгаа.

-Энэ төрлийн спортоор хичээллэхээр зэхэж байгаа залууст хандаж юу гэж хэлмээр байна?

-Манай холбооны зүгээс ирэх дөрвөн жилийн төлөвлөгөөндөө олон нийтийг уриалах ажлыг хийнэ гэж тусгасан. Нэг л зүйлийг хүн бүрд хэлмээр байна. Хөгжлийн бэрхшээл гэдэг хөгжих бэрхшээл биш. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуус нийгэмд гарахаас санаа зовоод гэртээ байдаг юм билээ. Тэр залуусыг нэг удаа ч болов ирээд тулалдаад үзээсэй, гэртээ битгий суугаасай зорилготой болоосой гэж уриалмаар байна. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвүүдийг мөн адил уриалмаар байна. Хэрвээ тээврийн хэрэгслээр зорчих боломжоор хангаад өгвөл бид спортоор хичээллэх боломжоор хангахад бэлэн байна.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Тэмцээнд нь амжилт хүсье.

-Баярлалаа.

Т.Мөнхжаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтад 2000 орчим оюутан цэрэг болон хугацаат цэргийн алба хаагчдыг хамрууллаа
“Их хурд-10” хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж байна
Төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа явуулж буй байршлууд
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтад 2000 орчим оюутан цэрэг болон хугацаат цэргийн алба хаагчдыг хамрууллаа
    11 цаг 39 мин
  • “Их хурд-10” хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж байна
    12 цаг 54 мин
  • Төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа явуулж буй байршлууд
    13 цаг 46 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    13 цаг 52 мин
  • “Баянзүрх Бидний дүүрэг” ойн баяр, наадмын хөтөлбөр
    14 цаг 52 мин
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    15 цаг 4 мин
  • Онцгой байдлын алба хаагчид 3339 хүний амь нас, 318.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
    15 цаг 16 мин
  • "Аавуудын баярын өдөр"-т зориулах 10 дуу
    15 цаг 35 мин
  • “Байгальд амьдрах арга ухаан – 2025” төсөл хөтөлбөрт 5800 гаруй хүүхдүүд хамрагджээ
    15 цаг 52 мин
  • Улаанбурхан өвчнөөр 10-14 насны 4994 хүүхэд өвчилжээ
    16 цаг 9 мин
  • Монголчуудын цайлах ЁСОН
    16 цаг 22 мин
  • Өнөөдөр "Аавуудын баярын өдөр" тохиож байна
    16 цаг 48 мин
  • Т.Аубакир: Мэргэжлээс шалтгаалсан өвчний эмнэлгийн барилгыг яаралтай ашиглалтад оруулахад анхаарна
    16 цаг 58 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    17 цаг 7 мин
  • Нийслэлийн 22 байршилд үерийн усны 102 км далан, дөрвөн хөв цөөрөм байгуулна
    17 цаг 10 мин
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    17 цаг 13 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    17 цаг 17 мин
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
    17 цаг 41 мин
  • Цэцэрлэгийн бүртгэлийн системд 80,490 хүүхэд бүртгүүлжээ
    Уржигдар 17 цаг 54 мин
  • Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сард болно
    Уржигдар 17 цаг 40 мин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
  • Аюулгүй байдал, гадаад бодлого болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
  • Женев хотноо зохион байгуулагдсан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал өндөрлөлөө
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 20 бөх
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
  • “МИАТ“ ТӨХК оюутнуудад зориулан үндсэн бүх чиглэлдээ 15 хувийн хөнгөлөлттэй тийзийн урамшууллыг зарлажээ
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Женев хотноо зохион байгуулагдсан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал өндөрлөлөө
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
  • Э.Батшугар: И-баримтыг цахимжуулах ажил есдүгээр сард эхэлнэ
  • Э.Баттулга: Цомхотгож буй 171 хүний 63 нь удирдах албан тушаалтан
  • Шигшмэл хурдан морьдын "Их хурд" уралдааны тухай МЭДЭХ ЁСТОЙ зүйлс
24 баримт
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК