Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн нэг хоногт халдварын 1010 тохиолдол батлагдаж, хоёр хүн энджээ. Өмнөх долоо хоногтой харьцуулбал өдөрт бүртгэгдсэн халдварын тоо дөрвөөс тав дахин нэмэгджээ. Тохиолдлын 771 нь Улаанбаатар хотод , 231 нь орон нутагт бүртгэгдсэн бол 8 тохиолдол зөөвөрлөлөө. Өнөөдрийн байдлаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа 3846 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний биеийн байдлыг авч үзвэл:
Хөнгөн- 942
Хүндэвтэр- 2483
Хүнд- 398
Нэн хүнд- 23
Харин гэрийн хяналтад 9281 иргэн ажиглагдаж байна.