Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийлээ. Тэрээр “Өнгөрсөн баасан гаригт гадаадаас ирсэн иргэдийн 12 сорьцоос коронавируст халдварын омикрон хувилбар илэрсэн.
Харин өнөөдөр буюу нэгдүгээр сарын 9-ний өдөр дотоодын ПСР шинжилгээгээр таван сорьцоос омикрон хувилбар илэрлээ. Энэ өдөр омикрон хувилбар дотоодод илэрснийг албан ёсоор мэдэгдэж байна. Сүүлийн нэг сарын хугацаанд хөдөлгөөний эрчим огцом нэмэгдэж, тэмдэглэлт баярууд өргөн хүрээнд хийсэнтэй холбоотой халдварын тохиолдол нэмэгдэх шалтгаан болсон.Халдварын тоо өндөр байгаа нь манай улсад дөрөв дэх давлагаа эхэлснийг харуулж байна. Эрдэмтдийн урьдчилсан судалгаагаар нэгдүгээр сарын сүүл хоёрдугаар сарын эхэн үед дөрөв дэх давлагааны оргил үе эхэлнэ гэж тооцоолсон. Өмнөх хувилбарын бодвол Омикрон хувилбар хөнгөн илэрч байгаа тул ард иргэд айж сандрах зүйл байхгүй” гэлээ.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (3)