Алдарт “Гамлет” жүжгийг Монголын тайзнаа 33 жилийн өмнө Ч.Чимидийн
орчуулгаар 1979 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч С Галсанжав
олны хүртээл болгосон юм. Тэр үед “Гамлет”-д Монгол Улсын Ардын жүжигчин
Л.Жамсранжав, Д.Гомбосүрэн, Улсын гавьяат жүжигчин Мижиддорж нарын
алтан үеийн сор болсон жүжигчдээс гадна Төрийн шагналт жүжигчин Н.Сувд
нарын уран бүтээлч тоглож байсан.
Алдарт “Гамлет” жүжгийг Монголын тайзнаа 33 жилийн өмнө Ч.Чимидийн орчуулгаар 1979 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч С Галсанжав олны хүртээл болгосон юм. Тэр үед “Гамлет”-д Монгол Улсын Ардын жүжигчин Л.Жамсранжав, Д.Гомбосүрэн, Улсын гавьяат жүжигчин Мижиддорж нарын алтан үеийн сор болсон жүжигчдээс гадна Төрийн шагналт жүжигчин Н.Сувд нарын уран бүтээлч тоглож байсан.Тэгвэл 33 жилийн дараа бүх цаг үеийн мэргэжлийн урлагийн шилдгийн шилдэг оргил болсон энэхүү бүтээлээр УДЭТ өвөл цагийн нээлтээ хийхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Энэхүү жүжиг нь уран бүтээлчдийн авьяас, ур чадварыг ихээхэн сорьдгоос гадна “Орших уу, эс орших уу” гэдгийг тодорхойлох томоохон даваа юм. Гүн ухааны сэдэвтэй том хэмжээний бүтээлийг найруулан тавина гэдэг хэн дуртай хүний хийгээд байх ажил биш. Тиймээс жүжгийг найруулах найруулагчийг өнгөрсөн тавдугаар сард тендер зарлахад Б.Баатар, Б.Мөнхдорж, Ч.Найдандорж, Ч.Түвшин, Н.Наранбаатар гээд драмын урлагийн нэртэй найруулагч өрсөлдсөж, театрын отгон найруулагч Н.Наранбаатар ялсан билээ. Түүнчлэн жүжгийн гол дүр болох Гамлетад УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ сонгогдсон бол түүний ээж Гертрудагийн дүрийг гавьяат жүжигчин У.Уранчимэг, Плонид гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан тоглохоор болжээ. Харин Гамлетын хайрт бүсгүй Офелиягийн дүрийг сонгоогүй байна. Учир нь энэ жүжгийн хамгийн ариун, гэгээн дүр болох Офелияд тохирох залуу эмэгтэй жүжигчнийг өнөөдөр сонгон шалгаруулж авахаар болжээ.
Д.Ундрах 241tsag.mn



















































