Монгол Улсад өнгөрсөн хоногт коронавирусний 649 тохиолдол батлагдлаа. Улаанбаатарт 465, орон нутагт 174 тохиолдол бүртгэгдэв. Зөөвөрлөгдсөн тохиолдол 10 бөгөөд харамсалтай нь хоёр хүн нас барлаа. Ингэснээр коронавирусний халдвараар нас барсан хүний тоо 2001 хүрч байна. Орон нутгаас 11 аймагт шинээр халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.