Өнгөрсөн даваа гаригт ЦЕГ-ын зөвлөлийнхөн хуралджээ. Хуралдаанаар
хөрөнгө орлогоо мэдүүлэхээс татгалзсан ажилтнуудаа ажлаас нь халах
шийдвэр гаргасан байна.

Өнгөрсөн даваа гаригт ЦЕГ-ын зөвлөлийнхөн хуралджээ. Хуралдаанаар хөрөнгө орлогоо мэдүүлэхээс татгалзсан ажилтнуудаа ажлаас нь халах шийдвэр гаргасан байна. Тодруулбал, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Захиргааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа А.Эрдэнэбаяр, БГД-ийн цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Амарзаяа, ЗЦГ-ын Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Мөнхтамга нарыг чөлөөлжээ. Харин ЧД-ийн цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Амгаланбаатарыг гадаадад сурах болсонтой нь холбогдуулан ажлаас нь чөлөөлсөн байна. Түүнчлэн Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баттулгад Авлигын эсрэг хуулийн 13-д зааснаар сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Б.Золбоо
Сэтгэгдэл (10)