Цагдаагийн байгууллагын 102 дугаарын тусгай утсанд 1614 гомдол, мэдээлэл бүртгэгдлээ. Үүнээс гадна зөрчлийн шинжтэй 1281 дуудлага бүртгэгдсэн байна. Гэмт хэргийн шинжтэй 66, эрүүлжүүлсэн 199, хүний биед халдах 57, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 79, хулгайлах 18, гэр бүлийн хүчирхийллийн 156 дуудлага бүртгүүлжээ. Мөн согтуугаар автомашин жолоодсон 92, олон нийтийн газар биеэ зүй бус авч явах, танхайрах 125, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулах 69 санал гомдол бүртгэгдсэн байна.