Дархан-Уул аймгийн Онцгой комисс, Мал эмнэлэгийн алба хаагчид мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнийг дарлаа. Энэ хүрээнд вакцинжуулалтын давтан тун хийж, хорио цээрийн дэглэмийг цаг алдалгүй тогтоож, хяналтын пост ажиллуулж, өвчнийг шуурхай илрүүлэн ажилласан байна. Тус аймгийн мэргэжлийн байгууллагын алба хаагчид тус өвчнийг 64 хоногийн хугацаанд дэгдэлтийг зогсоож чаджээ.