Монгол Улсад өнгөрсөн хоногт коронавирусний батлагдсан тохиолдол 1208 болж бүртгэгдлээ. Улаанбаатарт 842, орон нутагт 330 тохиолдол батлагдлаа. Зөөвөрлөгдсөн тохиолдол 36 бол нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Орон нутгаас Булган, Завхан, Баян-Өлгий, Төв аймагт шинээр халдварын тохиолдол бүртгэгдээгүй гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.