Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан “Жавхлан” нэртэй тоглолтоо Монгол бөхийн өргөөнд хийхээр болсон байна. Түүний уран бүтээлийг “NFT Treasure coin” компани “NFT” болгон гадны улс оронд борлуулахаар болжээ. Шинэхэн тоглолтын талаар дуучин С.Жавхлан мэдээлэл өгөхдөө “Монгол бөхийн өргөөнд нэгдүгээр сарын 17-28-нд хийхээр төлөвлөсөн тоглолтоо хойшлуулахгүй. Цар тахлаас шалтгаалан тоглолтоо ганцхан удаа хийх юм. Тоглолтонд оролцох уран бүтээлчдийн бэлтгэл хангагдсан. Үндэсний баялаг зоос буюу “NFT Treasure coin” компани тоглолтын ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа. Тэд цахим орчинд миний уран бүтээлүүдийг нийлүүлэх албан ёсны байгууллага. “Хамаг монгол хоёр” төслийг үргэлжлүүлэн хийнэ. Удахгүй орон нутаг болон дэлхий даяар суурьшсан Монголчууд дээрээ очих уран бүтээлээ туурвина” гэв. Араас нь “NFT Treasure coin” үүсгэн байгуулагч Б.Жавхлан хэлсэн үгэндээ “Монголын үндэсний баялаг түгээх, олон улсад таниулах, үр шимийг нь иргэн бүрт тэгш олгох зорилготой. Тиймээс анх удаа Tengri.IO олон улсын “NFT” маркет плейсийг үүсгэсэн. NFT гаргаснаар гавьяат жүжигчин С.Жавхлангийн дуунууд болон Ш.Тэнгисболдын уран бүтээлийг гадаад оронд оршин суугаа монголчууддаа Япон, Англи хэлээр гаргах юм. “Хамаг монгол хоёр” төслөөр дамжуулан Халимаг, Тува, Өвөр монгол, Буриад зэрэг монголчуудын уран бүтээл, соёлын өвийг олон улсад гаргах юм” хэмээв.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (2)