“Эрдэнэ-Монгол” ХХК Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумуудыг дамнасан хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл авч цианит, натри ашиглан алт олборлох гэж буйг тус сумын иргэд эсэргүүцэж, мэдээлэл хийлээ. Тэдний үзэж буйгаар алт олборлогч талынхан онцгой дэглэм тогтоосон хөл хорионы үеэр Иргэдийн хурлын тогтоол батлуулсан гэв. Мөн “Хөндийн алт”-ны ордыг ашиглаж байгаа нь малчдад төдийгүй, говь нутаг цөлжих аюултайг онцоллоо. Иймээс Баян-Өндөр, Шинэжинст сумын иргэд “Эрдэнэс-Монгол” компанийн хүч түрэмгийлсэн ажиллагааг эсэргүүцэн зэвсэг барин тэмцэхээ илэрхийллээ.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)