Цагдаагийн байгууллагын 102 дугаарын тусгай утсанд өнгөрсөн хоногт 1621 дуудлага, санал гомдол бүртгэгджээ. Үүнээс гадна зөрчлийн шинжтэй 1280 дуудлага бүртгүүлсэн байна. Тухайлбал, гэмт хэргийн шинжтэй 79, эрүүлжүүлсэн 210, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 72, хулгайлах 17, гэр бүлийн хүчирхийлэлийн 120 санал гомдол бүргэгджээ. Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрах 170, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулах 68 дуудлага бүртгүүлсэн байна.
Сэтгэгдэл (1)