Монгол Улсад өнгөрсөн хоногт коронавирусний 2279 тохиолдол батлагдлаа. Улаанбаатарт 1752, орон нутагт 516 хүн бүртгэгджээ. Зөөвөрлөгдсөн тохиолдол 11 бол харамсалтай нь гурван хүн нас барлаа. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 5390, гэрийн хяналтанд 17927 хүн байна.