Өнөөдрийн байдлаар 17,927 иргэн гэрийн хяналтад байна. Эдгээр гэрийн хяналтад байгаа иргэдэд ЭМЯ-с дараах зөвлөмжийг өгч байна.
- Хөнгөн тохиолдолд өвөрмөц эмчилгээ шаардлаггүй
- Шингээн бүлээн юм сайн уух, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх, хангалттай цагаар унтаж амрах
- -Дулаан байх
- -Шаардлагатай тохиолдолд /38,5-с дээш хэмээр халуурах/ халуун бууруулах, өвдөлт намдаах эмийг эмийн зааврын дагуу уух
- -Дархлааг дэмжих зорилгоор Д амин дэм 4000 нэгжээр өдөрт нэг удаа 14 хоног, С амин дэм 1000 мг-аар /12-оос доош насны хүүхэд 500 мг хоолны дараа өдөрт нэг удаа 14 хоног уух зөвлөмжийг өгч байна.
Д.Батчулуун