Монгол Улсын Засгийн газраас жил бүр 100 оюутныг Сургалтын төрийн
сангийн тэтгэлгээр гадаадын томоохон их сургуулиудад суралцуулдаг билээ.
Монгол Улсын Засгийн газраас жил бүр 100 оюутныг Сургалтын төрийн сангийн тэтгэлгээр гадаадын томоохон их сургуулиудад суралцуулдаг билээ. Энэ жилийн хувьд эхний 70 оюутан тэтгэлэгт хамрагдаад байгаа. Харин үлдсэн 30 оюутныг сонгон шалгаруулах ажиллагаа өчигдөр ШУТИС-ын номын санд болсон юм.Өмнөх жилүүдийн сонгон шалгаруулалт хаалттай явагдаж хэчнээн оюутан оролцсон нь тодорхойгүй, бас хэдхэн багш сууж байгаад өөрсдийнхөө үзэмжээр оюутнуудаа сонгодог байсан гэхэд хилсдэхгүй. Тэгвэл энэ жилийн сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэйгээр зохион явуулах тухай Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг үүрэг болгосны дагуу БШУ-ны сайд Л.Гантөмөр хэвлэл мэдээллийнхэнд нээлттэйгээр зохион байгууллаа.
Сургалтын төрийн сангийн тэтгэлэгт хамрагдахын тулд бакалавраас дээд зэрэгтэй, суралцаж байх хугацааны голч дүн 3,5-аас доошгүй байх, мэргэжлээрээ хоёроос доошгүй жил ажилласан, судалгаа шинжилгээний ажлын туршлагатай, гадаад хэлний мэдлэгтэй байх гэсэн үндсэн шаардлагуудыг тавьсан байна.
Энэ удаагийн сонгон шалгаруулалтанд нийт 24 оюутан оролцсоноос эцсийн шатанд 20 оюутан шалгарч үлдээд байгаа аж.
Д.Ундрах 24tsag.mn



















































