Улсын Онцгой Комиссын шийдвэрийг үндэслэн Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн №296/295/297 дугаар зорчигч тээврийн галт тэрэг энэ сарын 13-ний өдөр буюу өнөөдрөөс эхлэн аялахгүй боллоо. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар-Сайншанд чиглэлийн №286/285-р галт тэрэг аялна хэмээн "Улаанбаатар Төмөр Зам" ХНН-ээс мэдэгдлээ. Энэ чиглэлийн хөдөлгөөнийг ямар шалтгаанаар зогсоож байгаа тухай албаны мэдээлэл байхгүй. Гэвч цар цахалтай холбоотой байж магадгүй юм.