Нийслэлд өнөөдөр дархлаажуулалтын суурин 160 цэг ажиллана. Цэгүүдэд нийт 160 багийн 751 эмч, ажилтан ажиллаж, 8,700 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана. Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.