Зарим хорио цээрийн дэглэмийг цуцалжээ

Малын халдварт өвчин гарсантай холбогдуулан зарим аймгуудад тогтоогоод байсан хорио цээрийн дэглэмийг цуцалжээ. Тодруулбал, Хэнтий аймгийн Галшар суманд гарсан малын галзуу өвчин, Архангай аймгийн Цэнхэр, Эрдэнэбулган суманд гарсан үхрийн хорт салст халуурал өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэмийг Онцгой комиссын хуралдааны шийдвэрээр цуцласан байна. Харин Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд гарсан боом, Дархан-Уул аймгийн Дархан суманд гарсан гахайн мялзан, Хэнтий аймгийн Батноров суманд гарсан галзуу өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.