Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 39
үйлдлийг бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, 33
хэргийн эзэн холбогдогчийг тогтоон үргэлжлүүлэн шалгаж байна.

Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 39 үйлдлийг бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, 33 хэргийн эзэн холбогдогчийг тогтоон үргэлжлүүлэн шалгаж байна. Уг хоногт нийслэлд бусдын биед гэмтэл учруулах хоёр, хулгайлах дөрөв, булаах нэг, дээрэмдэх нэг, танхайрах зургаан хэрэг гарчээ. Мөн зам тээврийн хэрэг 18 осол бүртгэгдэж, 20 хүн гэмтсэн байна. Түүнчлэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 263 хүнийг эрүүлжүүлжээ.
Б.Чимэг