Агаарт байх түгээмэл зургаан бохирдуулагч болох хүхэрлэг хий, pm10 тоосонцор, pm2,5 тоосонцор, нүүрс төрөгчийн дутуу исэл, озон, азотын давхар исэл гэсэн бодисуудыг өмнөх оны мөн үетэй харьцуулсан судалгаа хийжээ. Уг судалгааны үр дүнг Улаанбаатар хотын цаг уур орчны шинжилгээний газрын ажилтан н.Өнөрбат танилцууллаа. “Долоо хоногийн дундаж агууламж хүхэрлэг хий 2021 онд 247, 2022 онд 144 буюу өмнөх оноос багассан үзүүлэлттэй байна. Азотын давхар исэл 2021 онд 64, 2022 онд 54 буюу ойролцоо, Pm10 тоосонцор 2021 онд 146, 2022 онд 135 буюу ойролцоо , Pm2,5 тоосонцор 2021 онд 119, 2022 онд 105 буюу буурсан, нүүрс төрөгчийн дутуу исэл 2021 онд 3789, 2022 онд 2870, Озон 2021онд 22, 2022 онд 14 буюу багассан үзүүлэлттэй байна. Мөн агаарын чанарын индексийн хэмжээгээр Хайлааст орчим их бохирдолтой, нэгдүгээр хороолол, баруун дөрвөн зам орчим бохирдолтой, бусад цэгүүдэд бага бохирдолтой байсан байна” гэсэн судалгаа гарчээ.
Д.Батчулуун