Манай улсад сүүлийн нэг хоногт коронавируст халдварын 1673 тохиолдол бүртгэгдлээ. Шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдол 100 хувь дотоодод бүртгэгдсэн халдвар буюу 1083 нь Улаанбаатар хотод, үлдсэн нь орон нутгаас илэрчээ.
Мөн улсын хэмжээнд нийт 7548 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол үүнээс 1137 нь хүүхэд, 541 жирэмсэн эх байна. Харин 33670 хүн гэрийн хяналтанд эмчлүүлж байна. Иргэдийн биеийн байдлыг авч үзвэл:
- Хөнгөн – 2235
- Хүндэвтэр – 4488
- Хүнд – 773
- Нэн хүнд – 52
Мөн нас баралт нэг бүртгэгдэж нийт нас баралт 2013 боллоо. Нас баралтын шалтгаан архаг хууч өвчтэй, ковид хавсарсан гэж тогтоогджээ.