Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Тавантолгой түлш компани, НМХГхамтран долоо хоног бүр нийслэлийн зургаан дүүрэгт хяналт, шалгалт хийж байгаа талаар Цагдаагийн дэд хурандаа В.Даваадорж дараах мэдээллийг өглөө. “Шалгалтаар түүхий нүүрс түлсэн, хадгалсан зөрчил дөрөв, зориулалтын бус утаа үүсгэгч ашигласан гурван зөрчил илэрч, түлэхээр хадгалж байсан 10500 кг түүхий нүүрсийг хурааж Амгалан ДЦС-д хүлээлгэн өгчээ. Мөн өнгөрсөн долоо хоногт цагдаагийн 102 дуудлагын утсанд угаартсан тухай 17 дуудлага ирсэнээс 47 иргэн хүнд болон хөнгөн хэлбэрийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч нэг хүн эндсэн” гэв.
Т.Мөнхжаргал