Энэ сарын сүүлээр ихэнх нутгаар хүйтний эрч чангарах тул Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга аймаг, нийслэлийн Засаг дарга болон холбогдох хүмүүст албан даалгавар өгчээ.
Энэ сарын сүүлээр ихэнх нутгаар хүйтний эрч чангарах тул Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга аймаг, нийслэлийн Засаг дарга болон холбогдох хүмүүст албан даалгавар өгчээ. Уг албан даагаварт, Ус, цаг уур орчны шинжилгээний газраас баг бүрээр гаргасан ирэх өвөл, хаврын бэлчээрийн даацад үндэслэн даац хэтэрсэн аймаг, сумын мал, малчдыг бэлчээрийн даац хангалттай байгаа орон нутагтай гэрээ байгуулан отроор өвөлжиж, хаваржих нөхцөлийг шуурхай хангахыг үүрэгджээ. Мөн улсын хэрэгцээний аймаг дундын отрын бэлчээр нутагтай аймгууд отор, нүүдлийг зохицуулах орон тооны бус зөвлөлийг энэ сарын 15-ны дотор хуралдуулан, шийдвэр гаргаж, аймаг дотроо болон өөр аймаг, сумын нутагт өвөлжүүлэх чиглэлийг тогтоох болон өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэн энэ сарын 20-ны дотор шаардлагатай цэгүүдэд байршуулах шаардлагатай байгааг тусгажээ.




















































Сэтгэгдэл (1)