Алтан намар” хөгжмийн наадмын нээлт өнөөдөр Хөгжим бүжгийн коллежид
болно. Дан хөгжмийн бүтээлүүдээс жил бүр шилдгийг шалгаруулж, улсын санд
худалдан авдаг эл наадмын 30 жилийн ой тохиож байгаа юм.
Алтан намар” хөгжмийн наадмын нээлт өнөөдөр Хөгжим бүжгийн коллежид болно. Дан хөгжмийн бүтээлүүдээс жил бүр шилдгийг шалгаруулж, улсын санд худалдан авдаг эл наадмын 30 жилийн ой тохиож байгаа юм.1982 оноос эхтэй “Алтан намар” нэг ч жил тасалдаж байгааг үйгээрээ онцлогтой. Энэ удаагийн наадмыг Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Хөгжмийн зохиолчдын холбоо хамтран зохион байгуулж буй. Наадам энэ сарын 13 хүртэл үргэлжилж, Улсын филармонид том хэлбэрийн бүтээлүүдийг тоглосноор өндөрлөнө. Энэ хүрээнд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад үндэсний хөгжимд зориулсан бүтээлүүдийг мэргэжлийн судлаачид сонсох юм.
Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үзэх боломжтой гэсэн хариу өгвөл энэ сарын 7-ноос өмнө Дуурь бүжгийн эрдмийн театрт Б.Бямбабаярын “Хүннү” дуурийг тоглохоор зэхсэн гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn



















































