Хүйтний улирал эхэлсэн энэ өдрүүдэд нийслэлийн агаарын чанарт ч өөрчлөлт
оржээ. Зуны цэвэр агаартай үед харьцангуй бага буюу хэвийн хэмжээнд
байсан индекс нь ойрын өдрүүдэд нэмэгдэх хандлагатай болсон байна.
Тиймээс агаарын чанар хэдэн хувиар өөрчлөгдсөнийг өдөр бүр хүргэж
байхаар боллоо.

Хүйтний улирал эхэлсэн энэ өдрүүдэд нийслэлийн агаарын чанарт ч өөрчлөлт оржээ. Зуны цэвэр агаартай үед харьцангуй бага буюу хэвийн хэмжээнд байсан индекс нь ойрын өдрүүдэд нэмэгдэх хандлагатай болсон байна. Тиймээс агаарын чанар хэдэн хувиар өөрчлөгдсөнийг өдөр бүр хүргэж байхаар боллоо.
Улсын агаарын чанарын албаны мэдээлснээр өчигд¬рийн байдлаар Баруун дөрвөн зам орчимд азотын давхар ислийн агууламж агаарын чанарын стандартаас 3.7 дахин их буюу аюултай хэмжээнд хүрсэн байв. Харин “Монгол газар” ХХК-ийн орчимд тоосон цорын агууламж агаарын чанарын стандартаас нэг дахин их буюу дунд түвшинд, “Ургах наран” хороолол орчимд агаарын чанар сайн түвшинд байсан байна.