Комедиан Д.Амартүвшингийн хөтлөн явуулдаг “Liberty pub” нэвтрүүлгийн арвантав дахь дугаараар Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат оролцсон нь өчигдөр юүтүүб сувгаар цацагдсан. Энэ нэвтрүүлгийн үеэр Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат тухайн үеийн Хөгжлийн банк ямар зарчмаар ажилладаг байсан, өөрийг нь ямар хэргээр шалгаж байсан гэх зэргийг маш тодорхой өөрийн байр сууриа илэрхийлсэн байв. Гэтэл энэ нэвтрүүлэг цацагдсаны дараа буюу өнөөдөр Н.Мөнхбатыг АТГ дуудаж, мэдүүлэг авсан тухай эх сурвалжууд хэллээ. Тэдний мэдээлж буйгаар Н.Мөнхбатад шинээр хэрэг үүсгэж буй бололтой. Уг нь түүнд үүсгэсэн гурван хэргийн хоёрыг нь өнгөрсөн онд цагаатган, нөгөөг нь хэрэгсэхгүй болгоод байв.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)