зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бид адилхан л хүн, гэхдээ тэс ондоо хүмүүс

2022-4-07
0
ЖИРГЭХ

- Уншигчийн тэмдэглэл -

“Бид бол ижилхэн л хүн, энэ хүн яг чам шиг хүн, хүн л бол хүн” гэх үгсийг хаа сайгүй сонссоор ирсэн бид хувь хүний онцлог шинжийг ажиглаад гайхан цочирдох нь бий. Гэтэл хүн гэж яг юу юм бэ? Тэр жирийн хүн гэсэн тодотголд нийцэхийн тулд би ямар үндсэн шинжүүдийг өөртөө бүрдүүлэх хэрэгтэй вэ? гэвэл хэцүү асуудал руу шунган орно. Ёс суртахуун, нийгмийн хэм хэмжээг ягштал дагадаг бол жирийн хүн болох уу? Жирийн хүн байх яагаад хэрэгтэй юм бэ? Гэтэл орчин цагт хувь хүний шинжээ хүчлэн дарсан жирийн нэгэн байх нь өөртөө болон бусдад маш их хор хохиролтой нь ойлгомжтой болоод байна. Тэр бүү хэл жирийн нэгэн байх (бусадтай адил болох гэж хичээх) нь сэтгэл зүйн дотоод зөрчилд автуулж, унтаа, сульдаа, идэвхгүй, өөрт зовууртай байдалд хүргэх болжээ. Тиймээс бид хүн гэдэг амьтны нийтлэг шинжийг танин мэдэхээс гадна хувь хүний дотоод шинжээ таньж өөрийгөө үнэн мөнөөр нь, гэхдээ илүү эерэгээр нээж, ухамсартайгаар оюун ухаанаа залуурдах арга замыг хайсаар байна. Энэ нь шашин, уран зохиол, философи бас сэтгэл судлалын тулгуур асуудал шүү дээ.

Хувь хүний шинж гэдэгт хүний үндсэн зан араншин (интроверт, экстроверт гэх мэт), шашин шүтлэг, нийгмийн гарал, өссөн соёлын орчин, амьдралын туршлага, гэр бүлийн орчин, хамгийн гол нь энэ удаад хүйсийг чухалчлан ярих гэж байна.

1960-аад оноос эхтэй жендерийн тэгш эрхийн үзлээс эхлээд өдгөө ч нийгэмд хүчтэй байгаа нэг үзэл нь эмэгтэйчүүд болон эрчүүд (бүхий л хүйсийн хүн) нийгмийн бүх салбарт тэгш оролцоотой ажиллаж (үүндээ зарим талбарт цөөн тоогоор ажиллаж байгаа эмэгтэйчүүдийг жишиг болгон ярих нь элбэг) хөдөлмөрлөх ёстой мэт санаа юм. Энэ нь эргээд эрчүүд эмэгтэйчүүдийн эрхийг албаар зөрчиж, ажиллах талбарыг нь булаан авч байгаа мэт харагдуулдаг сөрөг талтай. Гэтэл үүнийг бас арай өөр янзаар тайлбарлаж болно. Хэдийгээр бүх хүний нийгмийн оролцоо ижил тэгш байх нь чухал ч заавал бүх зүйл дээр нэг бүрчлэн тийм байх ёстой гэж хүчлэх нь эргээд нийгэмд буруу ойлголт төрүүлэх юм. Харин арай эерэгээр, бүхий л хүйсийн хүмүүс нийгэмд адил тэгш оролцох эрхтэй ч тэдний тархи хоорондоо төрөлхийн ялгаатай нь үнэн гэдгийг хүлээн зөвшөөрвөл асуудлыг арай өөрөөр харах гарцыг нээнэ. Тиймээс л зарим талбарт эрчүүд илүүтэй оролцож байхад зарим талбарт эмэгтэйчүүд олонх болдог. Энэ нь нийгмийн үзэл суртал, аль нэг хүйсийн зонхилох байр суурь гэхээс илүүтэй “тархины хүйс”-тэй холбоотой.

Энэ талаар Энн Мойр, Девид Жессел нарын “Тархины хүйс (1989)”, Луан Бризендиний “Эмэгтэй тархи (2006)”, Стивен Пинкерийн “Цагаан цаас (2002)” гэх мэт сэтгэл судлал, тархи судлалын судалгааны бүтээлүүдээс гадна миний дуулаа ч үгүй олон судлаачдын бүтээлд дэлгэрүүлэн судалсан биз ээ. Энэ удаад би дээрх гурав болон сэтгэл судлалын бусад гол номуудын үндсэн агуулгыг тоймлон бичсэн Том Батлер-Боудоны “Сэтгэл судлалын сонгодог 50 бүтээл” номын нэгэн бүлгээс иш татан өгүүлье.

Жишээ нь Тархины хүйс хэмээх бүлэгт нэг ийм баримт байна. “Хөвгүүд илүү адал явдал хөөн том талбайд тоглодог. Тэд орон зайн чадвараа хөгжүүлж тоглодог бол охидын тоглоом харилцааны чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн байх жишээтэй.” (Сэтгэл судлалын сонгодог 50 бүтээл, 1-р дэвтэр)

Дээрх жишээг үгүйсгэж болох л юм. Хүүхдэд анхнаас нь ялгаатай тоглоом тоглуулснаас болж ийм өөр шинж илэрлээ гэж үзэж мэднэ. Тэгвэл бүр нярай үед ч дараах ялгаа харагддаг байна:

“Нярай охид хүмүүсийн нүүр рүү илүү ширтдэг бол хөвгүүд эд зүйлсийг илүү сонирхдог.” Үүгээр ч зогсохгүй:

“Эрэгтэй хүний тархи илүү нарийн чиглэлээр дотроо ялгарч, тус тусдаа маягтай хөгжсөн байдаг. Тухайлбал тэдний орон зай, хэл ярианы чадвар тархины тодорхой хэсэгт төвлөрдөг бол эмэгтэй хүний тархины хоёр бөмбөлгийн үүрэг, үйл ажиллагаа харьцангуй жигд байдаг... Түүнчлэн эрчүүд орон зайн чадвар илүү тул газрын зураг тайлж уншихдаа сайн байдаг. Харин эмэгтэйчүүд нөхцөл байдлыг ерөнхийд нь харах, эрчүүдийн анзаардаггүй нүүрний үл мэдэг хувирлыг таних чадвар илүү. Тиймдээ ч эмэгтэй хүн бусдын зан чанарыг илүү оновчтой дүгнэдэг ба ‘эмэгтэй хүний зөн совин’-г үүнтэй холбож тайлбарладаг” (Сэтгэл судлалын сонгодог 50 бүтээл, 1-р дэвтэр) гэнэ.

Эмэгтэй хүн орон зайн баримжаагаа хөгжүүлж, ихэнх эрчүүдээс илүү болж чадна гэдэгтэй маргахгүй ч хотоос гараад аль зүгт яваагаа мэдэхийн тулд эрэгтэй хүний гар харж, тусламж хүсэхээсээ би лав татгалзахгүй. Орон зайн баримжаа тааруугаа мэдсээр байж онгоны нисгэгч болох гэж зүтгэхийг бүр ч хүсэхгүй. Гэхдээ үүнийг бас эмэгтэй хүн нисгэгч болж чадахгүй гэж гуйвуулж болохгүй. Энэ бол зүгээр л хорвоогийн элдэв асуудлыг хоёр талаас нь хувааж шийддэг өөр өөр хүйсийн хүмүүс нэгнээ хэрхэн зөвөөр ойлгож, эвээ ололцож амьдрах тухай асуудал юм. Учир нь энэ бол нийгмийн гэхээс илүүтэй бидний өдөр тутмын амьдралдаа бодолцох ёстой асуудал. Гэрлэлтэд бол бүр гүнзгий нөлөөлнө. Жишээ нь хайр сэтгэлийн тал дээр:

“Эмэгтэйчүүд төрөлх биологийн өгөгдлөөсөө болоод сэтгэл санаа нь хувирамтгай байдгийг эрчүүд мэддэггүйн нэгэн адил, бүсгүйчүүд ч бас эрчүүд уур уцаар, бухимдлаа барих төрөлхийн чадвар сул байдаг тул тэдэн рүү тэсэрч уурлах хандлагатай байдгийг ойлгодоггүй. Бүсгүйчүүд ямагт эрчүүдийг ярилцдаггүй гэж гомдоллодог ч, эрчүүдийн тархи үнэндээ дотоод сэтгэлийн гүн дэх мэдрэмжүүдээ үргэлж дэлгэн ярихаар заяагдаагүй юм” (Сэтгэл судлалын сонгодог 50 бүтээл, 1-р дэвтэр)

Үнэндээ бидний хоорондын зөрчил хувь хүний шинжээс бус нийтэд нь ерөнхийлж үздэг хандлагаас л улбаатай. Хамтрагчаа, ажлын газрын хүнээ, найзаа, эхнэрээ эсвэл нөхрөө, уулзсан бүх хүнээ өөртэйгөө яг адилхан араншин, сэтгэн бодох чадвар, сонирхол, амьдралын зорилготой хэмээн эндүүрснээс бусдад гомдох, уцаарлах, өөр шигээ байлгах гэж гөжүүдлэх буруу үйлдэл ундарч эхэлдэг. Бүгдийг ерөнхийлж харахаас илүү хамт байгаа хүнийхээ өөрөөс тань ялгарах онцлогийг танин мэдсэнээр харилцааны болзошгүй олон асуудлыг тойрох боломжтой юм. Энэ бол тус номд өгүүлсэн нэг л бүлгийн жишээ. Та дотоод сэтгэлийн олон асуудлаа бусад бүлгүүдээс тольдон харах боломжтой.

Интерном, УИД Мажестик, Аз Хур, Мир, Owl bookstore, Альфа номын дэлгүүрүүдэд худалдаалж байна

Онлайн захиалгын холбоос: https://www.setgelch.mn/?page_id=233  

Энэ бол сэтгэл судлалын олон номоос амсуулаад орхиж байгаа хэрэг биш ээ. Харин энэ номыг уншсанаар та ажил хэргийн болон дотнын харилцаа, сэтгэл зүйн түвшинд тулгардаг зөрчлөө өөр өнцгөөс ойлгож, нүдэнд ил харагдахгүй ч мэдрэгдээд байдаг асуудлынхаа сэжмийг зах зухаас нь барьж авахад дөхөм болно. Энэ номыг уншсанаар та сэтгэцийн байдлаа оношлоод эхлэхгүй ч өөрийгөө ухамсартайгаар ойлгох, зан үйлээ удирдахад багахан ч болов чиглүүлэг болох тустай.  

Ө.Сумъяа

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • #COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
    18 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
    56 мин
  • Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
    1 цаг 1 мин
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
    1 цаг 17 мин
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
    1 цаг 29 мин
  • Лийшюр Трипс Туризм ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж байна
    1 цаг 30 мин
  • Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах ДЭД САЙД нарыг томилно
    2 цаг 29 мин
  • Монголбанкны 2025 оны онцлох үйл явдлын товчоон
    2 цаг 43 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    4 цаг 13 мин
  • ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг болно
    4 цаг 18 мин
  • Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
    4 цаг 24 мин
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    16 цаг 47 мин
  • “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
    19 цаг 48 мин
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
    19 цаг 55 мин
  • Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
    20 цаг 2 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол-2025 аяны 11-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    20 цаг 5 мин
  • Монголчууд ой тогтоолтын ДАШТ-ээс 66 медаль хүртэж "Дэлхийн аварга" боллоо
    20 цаг 11 мин
  • Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
    20 цаг 33 мин
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    22 цаг 50 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    22 цаг 56 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК