Аравдугаар сарын гурванд эхэлсэн "Алтан намар" наадам үргэлжилж байна. Өнөөдөр 12-15 цагийн хооронд РЦНК буюу Оросын соёлын төвд Орос, Монголын хамтлагуудын бэсрэг рок наадам болно. Мөн наадмын үеэр яармаг худалдаа зохион байгуулах юм. Тус наадам 1982 оноос эхтэй бөгөөд нэг ч жил тасалдаж байгаагүйгээрээ онцлогтой. Энэ удаагийн наадмыг Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Хөгжмийн зохиолчдын холбоотой хамтран зохион байгуулж буй. "Алтан намар" наадам энэ сарын 13-нийг хүртэл үргэлжилэх бөгөөд Улсын филармонид том хэлбэрийн бүтээлүүдийг тоглосноор өндөрлөх аж.



















































