
Өнөөдөр Венесуэл улс дараагийн зургаан жилд төрийн эрх барих ерөнхийлөгчөө сонгож байна. Тус улсын ерөнхийлөгч Уго Чавес, сөрөг хүчний лидер Энрикю Каприлес нарын долоон нэр дэвшигчид 19 сая хүнээс 13,600 сая орчим сонгогч саналаа өгөөд байна. Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс өнгөрсөн баасан гарагаас даваа гарагт сонгуулийн дүн гартал тус улсад архи, пиво зэрэг согтууруулах төрлийн ундаа худалдахыг хоригложээ. Мөн 139 мянган цагдаа, цэргийнхэн хамгаалатанд гарсан байна.
Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил өнгөрсөн 7-р сарын нэгэнд эхэлсэн бөгөөд одоогийн ерөнхийлөгч Уго Чавес 70 хувийн санал авна хэмээн мэдэгдэж байсан. Тэрбээр 1998 онд 56 хувийн, 2006 онд 63 хувийн санал авч байснаа энэ жил 70 хувь болгож өсгөнө хэмээн амлаад байгаа юм.