Өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг. Зарим газраар хур тунадас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө сэрүүсч 9-14 градус дулаан байна.Улаанбаатар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.

Харин маргааш зарим нутгаар, 9-нд зүүн зүгийн нутгаар, 10-11-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 8-нд говь талын нутгаар, 9-нд Алтайн салбар уулсаар, 10-11-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Мөн ихэнх нутгаар хүйтэрнэ. Тухайлбал, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.