Тордайн Ганболдын эхнэр Х.Янжингаажид өчигдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан 2016 онд батлуулсан гэрлэлтийн гэрчилгээг Т.Ганболд УБЕГ-аар устгуулсан гэх мэдээллийг нийтэлсэн. Тэгвэл энэ асуудлаар УБЕГ-аас мэдээлэл өглөө.
Мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Т.Нармандах өглөө. Тэрбээр "Иргэдийн мэдээллийг устгах боломжгүй. Өөрөөр хэлбэл, тухайн иргэнтэй холбоотой түүх иргэний бүртгэлийн архивт хадгалагдаад явдаг. УБЕГ-аас иргэн Г-ийн гэрлэлтийг хуулийн дагуу бүртгүүлээгүй, хүчин төгөлдөр бус гэж үзсэн. Иргэн Г-ээс 2021 оны аравдугаар сард УБЕГ-т хандаад, гэрлэсний бүртгэл хүчингүй болгуулъя. Би хэзээ ч гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж байгаагүй гэх гомдол мэдээллийг өгсөн. Түүний дагуу холбогдох хяналтын байцаагчийн “хүчингүй болгох” шийдвэр гарсан байдаг.
Холбогдох конвенцод төлөөлөх эрх бүхий байгууллагад бүртгүүлэх, хоёрдугаарт өөрийн биеэр гэрлэх хүслээ илэрхийлсэн байх ёстой гэх шаардлага тавьдаг. Мөн Гэр бүлийн тухай хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулиар өөрийн биеэр бүртгүүлсэн байх, холбогдох баримт бичгийг бүрдүүлсэн байх, гэрчтэй байх ёстой гэсэн шаардлагыг хангасан нөхцөлд хүчин төгөлдөр гэрлэлт гэж үздэг.
Мэдээлэл устгах гэдэг асуудал УБЕГ-т байхгүй. Хүчингүй болголоо гэдэг нь мэдээллийн сангаас устгаж байна гэсэн үг биш бөгөөд тэмдэглэгээ л хийгдэж байгаа зүйл. Өөр нарийвчилсан мэдээллийг өгөх боломжгүй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)