
Монгол бөхийн өргөөнд болж байгаа Өсвөр үе, идэрчүүдийн үндэсний бөхийн УАШТ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ тэмцээнд 21 аймгийн, 9 дүүргээс шалгарсан 30 хүүхэд оролцож 29 удаагийн барилдаан хийх юм. Сүүлийн байдлаар 16 тойргийн дараа 16 насанд Э.Амартүвшин (СХД), 17 насанд Б.Бейсебай
(Баян-Өлгий), 18 насанд Л.Энхсаруул (БГД) нар 15 даваагаар тэргүүлж байна.