
АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотод ажиллаж, амьдарч байгаа монголчуудын дунд өнөөдөр "Утгын чимэг 2012" уран уншлагын наадам зохиогдож байна. Монголын утга зохиолыг сурталчилах зорилготой энэ наадамд Б.Явуухулан, Б.Лхагвасүрэн, Р.Чойном, Д.Пүрэвдорж зэрэг нэртэй яруу найрагчдын шүлгийг уран уншиж өрсөлдөх юм. Тэмцээн Лос Анжелесийн Монголчуудын холбооны байранд зохиогдох аж. Тэмцээнийг шүүхээр МЗЭ-ийн гишүүн зарим яруу найрагчид оролцоно гэж эх сурвалж мэдээллээ.
Харин "Уран үгсийн чуулган 2012" наадам ирэх сарын 11-нд Чикаго хотод мөн зохиогдох юм байна.
Б.Баяр
Сэтгэгдэл (1)