БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах орны нийслэл Өрөмч хот болон Хоргос боомт хооронд татаж буй байгалийн хийн хоолойг энэ онд багтаан ашиглалтанд оруулах тооцоо гарчээ. Энэ жилийн 4-р сард эхэлсэн "Баруун нутгийн байгалийн хийг зүүн нутагт хүргэх төсөл"-ийн 3 шугамын хоолойн байгуулалт одоогоор дуусаад байгаа аж."Баруун нутгийн байгалийн хийг зүүн нутагт хүргэх төсөл"-ийн 3 шугамын хоолойн байгуулалт бол "баруун нутгийн байгалийн хийг зүүн нутагт хүргэх төсөл"-ийн 2 шугамын хоолойн байгуулалт хийсний дараа гадаадын байгалийн хийн нөөц баялгийг татан оруулахаар бүтээн байгуулж буй эх газрын суваг юм.
"Үүгээр голдуу Туркменстан зэргийн төв Азийн орнуудаас байгалийн хий татаж, Өрөмч зэргийн том хотуудын хэрэгцээ шаардлагыг хангах юм" гэж Хятадын нефть байгалийн хийн корпорацын хариуцлагатан илэрхийлсэн байна.




















































Сэтгэгдэл (1)