
Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар сэрүүсч 1-6 градус, Говь болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.