УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын дэд дарга С.Баярцогт нар өнөөдөр
Төрийн ордонд халз мэтгэлзэнэ. Халз мэтгэлзээн ордны “Г” танхимд 12.00
цагаас болох юм.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын дэд дарга С.Баярцогт нар өнөөдөр Төрийн ордонд халз мэтгэлзэнэ. Халз мэтгэлзээн ордны “Г” танхимд 12.00 цагаас болох юм. Мэтгэлзээний үеэр сэтгүүлчид шууд мэдээлэл бэлтгэх боломжтой. Өнгөрсөн сарын эхээр УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг халз мэтгэлцээнд дуудсан. С.Ганбаатар “С.Баярцогт Сангийн сайд байхдаа гэрээ байгуулах ажлын хэсэгт орж ажилласан байсан. Тиймээс түүнээс тайлбар өгөхийг олон удаа шаардсан ч өдийг хүртэл хариу өгөөгүй. Иймд халз мэтгэлцээнд дуудаж байгаа” гэж байсан. Харин уг саналыг УИХ-ын дэд дарга С.Баярцогт хүлээн авснаар халз мэтгэлцээн болох гэж байгаа билээ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (4)