Өнөөдөр банкны хууль тогтоомж зөрчиж, залилан хийсэн А.Энхбаяр нарыг
шүүнэ. Тэднийг Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 10.00 цагаас
шүүх юм. Хуралд даргалагч шүүгчээр И.Ганбат, улсын яллагчаар
Б.Гүнсэнхорлоо, өмгөөлөгчөөр Э.Ганбат, Н.Отгонпүрэв, З.Хүрэлсүх,
С.Жанцан нар оролцохоор болжээ.

Өнөөдөр банкны хууль тогтоомж зөрчиж, залилан хийсэн А.Энхбаяр нарыг шүүнэ. Тэднийг Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 10.00 цагаас шүүх юм. Хуралд даргалагч шүүгчээр И.Ганбат, улсын яллагчаар Б.Гүнсэнхорлоо, өмгөөлөгчөөр Э.Ганбат, Н.Отгонпүрэв, З.Хүрэлсүх, С.Жанцан нар оролцохоор болжээ. А.Энхбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.3, 156.3-т зааснаар шүүнэ. 156.3-т заасан зүйл ангид банкны тухай хууль тогтоомж зөрчиж онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Харин 148.3-т урьд нь энэ хэрэгт болон хулгайлах, булаах, завших, дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Б.Чимэг