Архинд донтогсдод мэргэжил олгож эхэлжээ

ШШГЕГ-ын харьяа согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албанд хөдөлмөр хийлгэх газрынхан өвчтөнүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээс гадна мэргэжил олгох сургалт зохиож эхэлжээ. Өмнө нь тус газар 3-6 сарын хугацаанд хордлого тайлах, архи уух дуршил бууруулах зэрэг эмчилгээ хийлгэдэг байсан аж. Одоо архинд донтогсод эмчлүүлэх явцдаа мужаан, үсчин, гоо сайхны сургалтад хамрагдаж, мэргэжлийн үнэмлэхтэй төгсч буйг тус газрын ерөнхий их эмч, дэд хурандаа Л.Хэрлэнцэцэг хэллээ. Архинд донтож, албадан эмчилгээнд ирж байгаа өвчтөнүүдийн 50 гаруй хувь нь сүрьеэ, элэгний хатуурал зэрэг суурь өвчтэй 25-45 насныхан байдаг байна.