Улаанбурхан өвчнийг таслан зогсоож, улаанууд өвчний дэгдэлтээс
урьдчилан сэргийлэх, хүн амын дархлааны түвшинг 95 хувьд хүргэх
зорилгоор 3-14 насны бүх хүүхдийг “Улаанбурхан, улаанууд өвчнөөс
сэргийлье” уриан дор тус өвчний эсрэг вакцинаар нэмэлт дархлаажуулалтын
компанит ажлыг энэ сард улсын хэмжээнд зохион байгуулж байгаа аж.
Улаанбурхан өвчнийг таслан зогсоож, улаанууд өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, хүн амын дархлааны түвшинг 95 хувьд хүргэх зорилгоор 3-14 насны бүх хүүхдийг “Улаанбурхан, улаанууд өвчнөөс сэргийлье” уриан дор тус өвчний эсрэг вакцинаар нэмэлт дархлаажуулалтын компанит ажлыг энэ сард улсын хэмжээнд зохион байгуулж байгаа аж.Дархлаажуулалтад Хүний хөхөнцөр вирусын эсрэг вакциныг Сэлэнгэ, Өмнөговь аймаг, нийслэлийн Баянгол, Багануур дүүргийн 3-10 насны хүүхдүүд, бусад аймаг, дүүргийн 3-14 насны хүүхдүүд энэхүү улаанбурхан, улаануудын эсрэг хавсарсан вакцины нэмэлт дархлаажуулалтанд хамрагдах юм байна. Ингэснээр улсын хэмжээнд нийт 580.849 хүүхэд хамрагдах аж.
Дархлаажуулалт өнөөдрөөс 18-ны өдрүүдэд сумын эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төв, сургуулийн дархлаажуулалтын түр цэгүүдээр хийгдэх юм байна. Иргэд, эцэг эхчүүд, хүүхдүүд, байгууллагын удирдлагууд, бүх салбарууд энэхүү дархлаажуулалтын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллаж, товлосон хугацаанд хүүхдүүдээ бүрэн хамруулахыг уриалж байгаа юм байна.
Д.Ундрах 24tsag.mn



















































