Энэ долоо хоногт шороон болон цасан шуургатай

Өнгөрсөн долоо хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун сайхан байсан. Харин энэ долоо хоногт ихэнх нутгаар хүйтэрч сэрүүсэх төлөвтэй байна. Тиймээс малчид тариаланчдыг анхаарал болгоомжтой байхыг ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс сэрэмжлүүлж байна. Долоо хоногийн эхээр зүүн зүгийн нутгаар хур тунадас орно. Салхи говь талын нутаг болон Алтай Хангайн уулархаг нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэмийн хүйтэн, өдөртөө 11-16 хэмийн дулаан байна. Хүйтрээд зогсохгүй нутгийн баруун хэсэг болох Баян-Өлгий, Увс нутгийн баруун хэсэг, төвийн бүсийн нутаг болон зүүн бүсийн нутгаар Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгуудаар хур тунадастай, уулархаг нутгаар цас орж, Алтай салбар уулсаар мөн говь талын нутгаар салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.
Сэтгэгдэл (2)