Ливийн Үндэсний конгресс өчигдөр хуралдаж, шинээр сонгогдсон Ерөнхий сайд Мутафа Абушагурыг санал хураан ажлаас нь чөлөөлжээ.

Мутафа Абушагур Ливийн 10 яамны сайдыг ажлаас нь чөлөөлж, шинэ сайдууд томилсон нь 150 гаруй хүн эсэргүүцлийн жагсаал хийхэд хүргэсэн юм.
Энэ шийдвэр гарсанаас үндэсний конгресс хуралдан түүнийг ажлаас нь чөлөөлжээ. Мутафа Абушагур өнгөрсөн есдүгээр сарын 12-нд Ассамблейн хуралдаанаас сонгогдож Ливийн Ерөнхий сайд болсон юм.
Д.Идэр