Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ӨДӨРТ НЭГ УЛС: ЭСТОНИ

2022-6-12
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Эстони улс нь 45,339 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Европ тивийн хойд хэсэгт байрлалтай орон. Хойд болон баруун хэсгээрээ Балтын тэнгист гарцтай уг улс нь урд талаараа Латви, зүүн хэсгээрээ Орос гэх хоёрхон улстай хуурай газраар хиллэдэг.

БАРИМТ 2

Эстони улсын газар нутаг үндсэн нэг эх газар, Сааремаа, Хиймаа гэх мэт томоохон арлууд болон 2,200 гаруй жижиг арлуудаас бүрддэг. Улсын нийслэлийг Таллин гэдэг бол албан ёсны хэл нь эстони хэл. Эстони бол хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 29-ээр байранд жагсдаг өндөр хөгжилтэй улс.  

БАРИМТ 3

Эстони улсын хүн амын нийт тоо 1.3 сая бөгөөд тэдний 70 хувийг эстони, 24 хувийг орос үндэстнүүд бүрдүүлдэг. Харин шашны хувьд нийт эстоничуудын 65 хувь нь ямар ч шашин шүтдэггүй бол 34 хувь нь христийн шашныг шүтдэг. Уг үзүүлэлтээрээ тэд дэлхий дээрх шашны нөлөөнд хамгийн бага автсан ард түмний нэгээр нэрлэгддэг.

БАРИМТ 4

Одоогийн Эстони улсын газар нутаг дээр хүн төрөлхтөн дор хаяж манай эриний өмнөх 9,000 оноос амьдарч эхэлсэн. Олон зууны турш Дани, Швед, оросын эзэнт гүрнүүдэд захирагдсаны дараа 19-ээр зууны дунд үед Эстонийн үндэсний өвөрмөц онцлог бий болсон. Улмаар эстоничууд дэлхийн нэгдүгээр дайны үед буюу 1918 оны хоёрдугаар сарын 24-нд Орос болон Герман улсуудыг байлдаж байх үеийг ашиглаж тусгаар тогтнолоо зарласан. 

БАРИМТ 5

Гэхдээ дэлхийн хоёрдугаар дайн эхлэхтэй зэрэгцэн Эстони улс Зөвлөлт Холбоот улсад эзлэгдэж, дараа нь Герман улсад эзлэгдэж, эцэст нь дахиж Зөвлөлт Холбоот улсад эзлэгдсэнээр Зөвлөлт Холбоот улсын нэг хэсэг болсон. 1988-1990 оны хооронд эстоничуудын энх тайван аргаар хувьсгал өрнүүлсээр байсан бөгөөд 1991 онд Зөвлөлт Холбоот улсын задралын үеэр тусгаар тогтнолоо зарласан

БАРИМТ 6

Улмаар Эстони улс 2004 онд НАТО болон Европын Холбоо гэх чухал хоёр холбоонд элсэн орсон. Тус улс парламентын засаглалтай бөгөөд одоогийн төрийн тэргүүнүүдийг нь нэрлэвэл Алар Карис (ерөнхийлөгч), Кая Каллас (ерөнхий сайд) гэх мэтээр үргэлжилнэ. Мөн Эстони улс нь Европын холбооны хамгийн бага хүн амтай орнуудын нэг юм

БАРИМТ 7

.Эстони улс 2011 оны нэгдүгээр сарын 1-нд еврог албан ёсны мөнгөн тэмдэгтээ болгосон. Уг улс нь хувь хүний орлогын хэмжээнээс үл хамааран бүх иргэд нь ижил хувийн татвар төлдөг системийг ашиглаж эхэлсэн дэлхий дээрх анхны орон. Эстони улсын газар нутгийн тэн хагасыг ой мод бүрхдэг. Ийм учраас Эстони улс амьсгалахад хамгийн цэвэр агаартай орнуудын жагсаалтад зүй ёсоор багтдаг.

БАРИМТ 8

 Эстони улс махчин амьтдын нягтшилт хамгийн өндөртэй орнуудын нэгээр нэрлэгддэг. Хэрэв та тус улсын зэрлэг байгалиар сайтар аялах юм бол чоно, хүрэн баавгай, шилүүс гэх мэт амьтадтай нүүр тулах боломжтой. Мөн Эстони улсын иргэд Таллин хотын нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлдэг.

БАРИМТ 9

20-аар зууны хамгийн шилдэг шатарчдын нэг болох Пауль Керес эстони хүн байсан. Тэрбээр дэлхийн аварга гэх цолыг хэд хэдэн удаа атгаад алдсан бөгөөд “Мөнхийн хоёрдугаар байрын эзэн”, “Шатрын ханхүү” гэх мэт хоч нэрстэй байсан. Их мастер 1975 онд нас барсан ба түүний оршуулгын ёслолд 100,000 гаруй хүн оролцсон

БАРИМТ 10

 Эстони улсад тээврийн хэрэгсэл жолоодох үедээ өдрийн цагаар ч гэсэн гэрлээ бага зэрэг асаах тухай хууль байдаг. Таллин хотын нисэх онгоцны буудал дээр хүмүүс нэрийн хуудсаа тогтоож орхидог хана байдаг. Та уг ханан дээрээс өөрт хэрэгтэй нэгний нэрийн хуудсыг авч холбоо тогтоох боломжтой

БАРИМТ 11

 Эстоничууд маш үзэсгэлэнтэй ард түмэн гэдэгтэй маргах хүн байхгүй байх. Тэд 100,000 хүн тутамд харьяалагддаг супер моделийн тоогоороо дэлхийд тэргүүлдэг. Эстони улсын хамгийн өндөрлөг цэг нь далайн түвшнээс дээш 318 метрийн өндөрт орших Суур Мунамаг гэх уул

БАРИМТ 12

 Насанд хүрсэн эстоничуудын 19 хувь нь хөдөлмөр эрхэлдэггүй. Мөн хүмүүсийн нас баралтын хувь төрөлтийн хувиас их байгаа тул тус улсын хүн ам жил өнгөрөх тусам багасаж байгаа. Эстони улсад дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн хоёр түүхэн дурсгалт газар байдаг. Тэдний нэг нь 13-аас зуунаас гаралтай Таллины хуучин хот бол, хоёр дахь нь Струве геодезийн нум гэх нэртэй шинжлэх ухааны судалгааны гурвалжингийн гинжин хэлхээ.

БАРИМТ 13

Цахим үндэстэн гэж хэн нэгнийг нэрлэх ёстой бол уг нэрийг эстоничууд хүртэх эрхтэй. Тус улсын иргэд 2005 оноос хойш сонгуульд цахимаар оролцсоор ирсэн бөгөөд улсын бараг өнцөг булан бүр интернет сүлжээтэй холбогдсон. Мөн дэлхий дээрх хамгийн нэр хүндтэй цахим хэрэгслүүдийн нэг болох Скайпыг эстоничууд бүтээсэн.

БАРИМТ 14

 Эстони улсын газар нутаг тийм ч өндөр биш. Гэхдээ тэнд амьдардаг хүмүүс маш өндөр. Эстони эмэгтэйчүүдийн дундаж өндөр 169 сантиметр байдаг бол эрчүүдийн дундаж өндөр 180 сантиметр. Мөн та Эстони улсаар аялахаар төлөвлөж байвал ихэнх эстоничууд англи, орос, финланд, герман гэх хэлнүүдээр ярих чадвартай. Тийм тэдэнтэй ойлголцоход хэл ярианы хувьд тийм ч их асуудал үүсэхгүй байх

БАРИМТ 15

 Эстони улсын төрийн далбаа цэнхэр, хар, цагаан өнгийн ижил хэмжээтэй хэвтээ зурааснуудаас бүрддэг. Цэнхэр өнгө нь итгэл болон үнэнч байдлыг, хар өнгө нь өнгөрсөнд үлдсэн хүнд цаг үеийг болон Эстони улсын хөрсийг, цагаан өнгө нь буян болон гэгээрэлд хүрэх замыг тус тус бэлгэддэг.

БАРИМТ 16

Насанд хүрсэн эстоничуудын 99.8 хувь нь (дэлхийд хоёрдугаар байранд орох амжилт) бичиг үсэг тайлагдсан. Үүнээс та бүхэн эстоничууд боловсролыг ямар ихээр эрхэмлэдэг ард түмэн гэдгийг харах боломжтой бөгөөд эстони хүүхдүүд сурлагын амжилтаараа Европ тивд тэргүүлдэг. Харин дэлхийд тэд унших чадвараараа тавдугаар, математикийн хичээлээр наймдугаар, шинжлэх ухааны хичээлээр дөрөвдүгээр байруудад тус тус жагсдаг.

БАРИМТ 17

Эхнэрээ үүрээд бартаатай замаар уралддаг өвөрмөц тэмцээн жил бүр Эстони улсад зохиогддог. Уг тэмцээнд Европын олон орноос хосууд ирж оролцдог. Эстоничуудын соёлын хамгийн чухал хэсэг бол ардын дуу. Тус улсад 133,000 ардын дуу байдаг бөгөөд уг тоогоороо дэлхийн бүх орныг тэргүүлдэг

БАРИМТ 18

 Эстони улс ард иргэдээ давхар иргэншил эзэмшихийг зөвшөөрдөггүй. Эстони улсад жил бүр хэдэн сая нүүдлийн шувууд цугладаг. Шувуу судлаачид Эстони улсад жил бүрийн гуравдугаар сарын эхээр 380 төрөл зүйлийн шувуудыг ажиглахын тулд цуглацгаадаг. Эстони улсын хамгийн том нуур болох Пеипси нь Европ тивийн дөрөв дэх том цэнгэг уст нуур юм.

БАРИМТ 19

 Хэд хэдэн домогт өгүүлснээр анхны зул сарын мод Таллин хотын төв талбайд 1441 онд таригдсан гэдэг. Эстоничуудын амьдралын салшгүй нэг хэсэг нь саун бөгөөд ихэнх байшингууд дотроо хувийн саунтай байдаг. Мөн төрийн үйлчилгээний 99 хувь нь цахимаар хийгддэг тул эстоничууд маш их хэмжээний цаг хэмнэдэг.

БАРИМТ 20

Эстони улсын баг тамирчид 1920 оноос эх орноо төлөөлөн олимпд оролцож эхэлсэн. Гэхдээ тэд 1948 оны Лондонгийн олимпыг өнжсөн бөгөөд 1952-1988 оны хооронд Зөвлөлт Холбоот улсын нэг хэсэг болж олимпд оролцсон. Харин 1992 оноос хойш тэд эх орныхоо туг дор олимпд өрсөлдсөөр байгаа.  

БАРИМТ 21

Одоогийн байдлаар Эстони улс зуны олимпоос 10 алт, 9 мөнгө, 17 хүрэл медаль, өвлийн олимпоос 4 алт, 2 мөнгө, 2 хүрэл медалийг хүртсэн. Уг тоонд эстони тамирчдын Зөвлөлт Холбоот улсын нэрийн өмнөөс авсан медалиудыг оруулаагүй. Эстоничуудын хамгийн өндөр амжилт үзүүлдэг спортын төрлүүдийг нэрлэвэл чөлөөт бөх, хөнгөн атлетик, хүндийг өргөлт, туялзуур сэлэм гэх мэт

БАРИМТ 22

 эд хэдэн эх сурвалжаас үзэхэд Эстони улс дахь Гэгээн Олафын сүм 1549-1625 оны хооронд дэлхийн хамгийн өнөр барилга байсан. 1590 онд уг сүм 125 метрийн өндөртэй байсан ба 10 гаран удаа аянгад цохиулж, гурван удаа галд автан шатаж байсан гэнэ. Одоо уг сүм Таллин хотод байдаг.

БАРИМТ 23

Эстоничууд шинэ юм хийж эхлэхээс айдаггүй хүмүүс. Тус улс нийт хүн амд нь оногдох шинээр үүд хаалгаа нээж буй бизнесийн тоогоороо дэлхийд тэргүүлдэг. Эстони улсад 100 эмэгтэйд 84 эрэгтэй хүн харьяалагддаг. Үүнээс харахад тус улсын ганц бие эмэгтэйчүүдийн хувь нэлээд өндөр байх ёстой.

БАРИМТ 24

Эстони улс дахь хамгийн хүйтэн үе бол нэгээс хоёрдугаар сар. Уг үед агаарын температур Цельсийн хасаг 35 хэм хүртэл буурдаг бөгөөд Эстони улсад бүртгэгдэж байсан хамгийн бага температур бол Цельсийн хасах 43.5 хэм. Та Эстони улсад нийтийн гар утасны цэг олж харахгүй. Учир нь ихэнх эстоничууд өөрийн гэсэн гар утастай.  

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа 143 дахь дугаараар цахим үндэстэн гэх үгний амьд жишээ болсон Эстони улсыг онцолж байна. Та бүхэн Эстони улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
Болжмор болжмор хөөрхөндөө
Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мэдэгдэл
    7 цаг 19 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    7 цаг 30 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    8 цаг 0 мин
  • “Эх оронч сурагч” хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
    8 цаг 19 мин
  • “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөнө
    9 цаг 23 мин
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
    9 цаг 35 мин
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
    9 цаг 53 мин
  • "Эль-Ниньо" нэртэй огцом халуун цаг агаар энэ зун дэлхийд аюул авчирна
    10 цаг 25 мин
  • Ж.Батжаргал: МАН-ын бүлэг ард түмний өгсөн итгэл, сонголтыг дагаж УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг хангахад анхаарч ажиллаж байна
    10 цаг 26 мин
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
    10 цаг 35 мин
  • Энэтхэгийн Дээд шүүх Мумбай хотын Версова-Бхаяндар замыг өргөсгөхийн тулд мангро моддыг тайрахыг зөвшөөрөв
    11 цаг 10 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт холбогдох гэмт хэрэг, авлигын шинжтэй үйлдлийг шалгуулах хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт гаргалаа
    11 цаг 17 мин
  • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
    11 цаг 46 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр улс төрийн шахалт байгаагүй, гэхдээ би дээд төрөө бодож байна, Ерөнхий сайд аа, уучлаарай гэж хэлсэн
    11 цаг 59 мин
  • Хаврын их цэвэрлэгээг зохион байгуулж байна
    13 цаг 38 мин
  • Чуулганы ирц дээр МАН, АН-ын эвсэх үү?
    14 цаг 5 мин
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
    14 цаг 25 мин
  • Э. Батшугар: Сошиал медианы хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
    15 цаг 1 мин
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
    15 цаг 7 мин
  • Үйл явдал: “Монгол эр хүн” үндэсний аян энэ сарын 31-нийг хүртэл улс орон даяар зохион байгуулна
    15 цаг 31 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • БАЙР СУУРЬ: Монголчуудын бүтээн байгуулалтыг АНУ өндрөөр үнэлж байна
24 баримт
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК