
2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл арваннэгдүгээр сарын 14-ний 18:00 цагт хаагдана. Өвлийн элсэлтийн шалгалтад зөвхөн өмнөх оны төгсөгчид хамрагдах боломжтой.
Мөн олон улсын шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлтийг 2025.11.14-ний 18:00 цаг хүртэл хүлээн авна.
Улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрдөг олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын их, дээд сургуульд оюутан элсүүлэх “Элсэлтийн шалгалт”-ын үнэлгээтэй дүйцүүлнэ.
 Үүнд:
- Кембрижийн AS, A,
 - IB- International Baccalaureate
 - TOEFL/IBT/
 - PTE
 - IELTS
 - SAT
 




















































