
Л.Жижжалам: "Ерөнхийлөгчийн тамгын газраас "Таныг хөдөлмөрийн хүндэт медалиар шагнахаар боллоо" гэхэд нь би итгээгүй. Тоглоом маягаар хүлээж авсан ч дахин дахин залгаад таныг үнэхээр тодорхойлсон гэж хэлсэн.
СУИС-д менежментийн ангид сурч байсан ч татагдсаар байгаад жүжигчний ангид орсон. Төгсөөд төрсөн нутаг болох Архангай аймгийн хөгжимт драмын театр ажиллаж байгаад сүүлийн жилүүдэд түлхүү киноны уран бүтээл дээр ажиллаж байна.
Шар гэгээ кино яалт ч үгүй монгол ахуй соёл , монгол хүний мөн чанар шингэсэн байснаас хүний зүрх сэтгэлд илүү ойрхон туссан юм болов уу гэж боддог
Ажлын гараагаа эхлүүлсэн Архангай аймгийн хөгжимт драмын театрын хамт олондоо баярлалаа, багш нартаа баярлалаа. Өнөөдөр энэ шагналыг авахад ээж минь их баярлаж байгаа. Ээжийгээ баярлуулсандаа би баяртай байна. Кино урлагийг дэмжин үздэг үзэгч нартаа, найз нөхөддөө гэр бүлдээ баярлалаа гэж хэлье" гэлээ.





















































