
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнийг дагалдуулан боловсруулсан бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн барихаар боллоо.
Гэр бүлийн тухай хууль нь хувийн эрх зүйн асуудлуудыг зохицуулж байгаа хуулиудын нэг. Тус хууль өнгөрсөн 26 жилийн турш зарчмын шинжтэй өөрчлөлт огт хийгдэлгүй үйлчилсээр байна.
Монгол Улсад гэр бүлийн маргааныг оновчтой шийдвэрлэх, гэр бүлийн гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал нэн чухал болоод байгааг хуулийн төслийн танилцуулгад дурджээ. 2024 онд улсын хэмжээнд нийт 73727 иргэний хэрэг, Гэр бүлийн тухай хуулиар нийт 3538 хэрэг хянан шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэгдсэн иргэний хэргийн 5 жилийн дундаж нийт иргэний хэргийн 10.1 хувь байна.
Иймд гэр бүлийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх, хуулийн зөрчил, хийдлийг арилгах зорилгоор гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.





















































