
Холбооны цомын тэмцээнд:
- "Үндэсний дээд лиг"
-" М хөгжлийн лиг"
- "Оюутны лиг"- ийн багууд оролцоно.
Эмэгтэй 16 баг, Эрэгтэй 32 баг өрсөлдөнө. Холбооны цомын тэмцээний эмэгтэй, эрэгтэй тэмцээний шагналын сан тус бүр “Аварга баг” -100 сая төгрөг, дэд аварга баг - 50 сая төгрөг, 3-4-р байр 25 сая төгрөгийн шагнал хүртэнэ.

“Үндэсний дээд лиг”, “М хөгжлийн лиг”, “Оюутны лиг”-т өнгөрсөн улирлын амжилт болон “М хөгжлийн лиг”-ийн энэ улирлын бүртгэлийн дарааллаар багуудыг жагсаан тэмцээний оноолтыг гаргана. Холбооны цомын тэмцээний 1-р шатны тоглолтууд аравдугаар сарын 31-ний өдрөөс 11-р сарын 5-ны өдөр хүртэл явагдах ажээ.






















































