Зуны эхэн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн их дүйчэн өдөр өнөөдөр тохиож байна.
Энэ өдөр Бурхан багшийн мэндэлсэн, төгс гэгээрэлд хүрсэн, нярваан дүрийг үзүүлсэн гурван онцгой өдөр тохиодог юм.
Эл өдөр Бурхан багш эхийн хэвлийд бүрэлдсэн, 37 насандаа төгс гэгээрч, бурхны хутгийг үзүүлсэн, 81 насандаа хүний ертөнцөөс нирваан дүрийг үзүүлж явсан гурван их хувь зохиол нь давхцдаг ажээ. Тиймээс зуны эхэн сарын шинийн 15-ны өдрийг “Бурхан багшийн их дүйчэн өдөр” хэмээн тэмдэглэдэг байна.
Дүйчэн өдрийн гол утга нь ард түмэн сэтгэлийн амар амгаланг хурааж, буян хийвэл түмэнтээ арвиждагт оршино. Бурхан багш жилийн 365 хоногоос зөвхөн зуны эхэн сарын шинийн 15-ныг адисласан хэмээн үздэг байна. Тиймээс сүсэгтэн олон бурхандаа тахил өргөж, зул барих, маань мэгзэм унших зэрэг буян хураах учиртай.
24tsag.mn